Үйлчилгээний гэрээ

Эдгээр нөхцөл нь Webstore.mn (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) болон хэрэглэгчийн хооронд үүсэх эрх, үүргийг тодорхойлох бөгөөд хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөвшөөрснөөр үйлчилгээнд хамрагдах эрхтэй болно.

1. Үйлчилгээний тодорхойлолт

Webstore.mn нь хэрэглэгчдэд дараах төрлийн үйлчилгээг үзүүлнэ:

  • Бэлэн загвар бүхий вэб сайт түрээсийн үйлчилгээ
  • Домайн нэрийн бүртгэл
  • Онлайн худалдааны системийн шийдэл
  • Тусгай нэмэлт үйлчилгээ: вэбсайт хөтлөлт, чатбот, CRM зэрэг
  • Хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлт хөгжүүлэлт, тохиргоо хийх
  • www.webstore.mn цахим хуудсаар дамжуулж үйлчилгээг авсанаар уг үйлчилгээний журам нь цаасан гэрээний адил хүчин төгөлдөр гэрээ байгуулсанд тооцно.

2. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж ойлгон, зөвшөөрөх
  • Үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөх
  • Үйлчилгээний төлбөр нь авсан үйлчилгээнээс хамаарч эхний удаад төлөх төлбөр, сарын төлбөр, жилийн төлбөр зэргээс бүтэх болохийг зөвшөөрөх
  • Сайт болон үйлчилгээний хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх
  • Өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах
  • Хэрэглэгч өөрийн авсан темплэйт/загварын дагуу шаардлагатай мэдээлэл, контентоо бүрдүүлэн бэлдэж оруулах

3. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэх (99,9%)
  • Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх
  • Үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах тохиолдолд урьдчилан мэдэгдэх
  • Хэрэглэгчийн хүсэлт, гомдолд шуурхай хариу өгөх
  • Хэрэглэгч хүсвэл төлбөртэй нэмэлт хөгжүүлэлт хийх
  • Хэрэв хэрэглэгчийн хүсэлт нь тухайн темплэйтийн үндсэн дизайн, бүтцэд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрвэл уг ажил нь нэмэлт хөгжүүлэлтэд тооцогдож, хүн цагийн төлбөрөөр гүйцэтгэгдэнэ

4. Төлбөрийн нөхцөл

  • Үйлчилгээ нь загвараас хамаарч харилцан адилгүй төлбөртэй байх бөгөөд эхний удаад төлөх (тохиргоо сургалт загварын үнэ) сар эсвэл жил бүрийн төлбөртэй ба хэрэглэгчийн сонгосон багцын дагуу төлбөр тооцно
  • Төлбөрийн нэхэмжлэл нь бүртэлтэй мэйлээр очих бөгөөд хэрэглэгч урьдчилан төлөх үүрэгтэй
  • Төлбөрийн хугацаа хоцорсон тохиолдолд үйлчилгээ зогсоох, эсвэл түр түдгэлзүүлэх эрхтэй
  • Төлбөр төлөөгүй удсан (45 хоногоос дээш) тохиолдолд вэб сайтын датаг Үйлчилгээ үзүүлэгч устгах эрхтэй

5. Буцаалт ба үйлчилгээ цуцлалт

  • Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээ цуцлах боломжтой боловч төлсөн төлбөрийг буцаахгүй
  • Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн буруугаас үүдэн үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ зогсоох эрхтэй
  • Үйлчилгээ нь бусад бүтээгдэхүүнээс ялгаатай нь нэгэнт идэвхжүүлсэн тохиолдолд серверийн нөөц хуваарилагддаг тул буцаах боломжгүй

6. Хариуцлага

  • Үйлчилгээ үзүүлэгч нь системийн хэвийн ажиллагааг ханган ажиллах боловч гуравдагч этгээдийн үйлдэл, техникийн саатлаас үүдсэн хохирлыг хариуцахгүй
  • Хэрэглэгчийн буруугаас үүдсэн аливаа алдагдал, хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй

7. Нууцлалын бодлого

  • Хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгална
  • Зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл дамжуулна
  • Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажиллана

8. Нөхцөл өөрчлөлт

  • Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ
  • Өөрчлөлт орохын өмнө хэрэглэгч нөхцөлтэй танилцах боломжтой байна

9. Маргаан шийдвэрлэх

  • Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ
  • Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ

10. Баталгаажуулалт

Энэхүү үйлчилгээний нөхцлийг хэрэглэгч уншиж танилцсан бөгөөд вэбсайт болон үйлчилгээ ашигласнаар нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно. 

 

Үйлчилгээ үзүүлэгч: ”ГРИЙН СОФТ” ХХК
Хаяг: БЗД, 25-р хороо, UB Tower office - 8 давхар 807 тоот, Улаанбаатар хот. Монгол улc
И-Мэйл: [email protected]

Блокын гарчиг / html

Боруулалт??? 

Зөвлөгөө / Бэлдэх зүйлсийн жагсаалт

хуудас тохирох
 

1. Загвар алга болж байгаа газар [3-5]
____________________________
Ер нь одоо яах билээ юу бэлдэх билээ?
Care - 

Жилийн дараах нэхэмжлэл ирэхээр гайхах 
хугацаа зааж өгөх []

Бэлэн загвар 890k
Мэдээлэл оруулах 300k 

 

2. Мэдээллийг хэн оруулж өгөх тэр нь хэзээ хаана очоод дуусах? 

mya.mn

2 замаа санал болгох [23]
Хүлээлт нь өөр 
Мэдээлэл зөрөх???

 

4. Тариф

 

 

3. Маш их агуулгатай газар