Хэрэв та асуултынхаа хариултыг олж харахгүй байгаа бол манай зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Өнөө үед бизнес бүр онлайн орчинд байх шаардлагатай. Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайхдаа хамгийн түрүүнд Google болон AI (асуудаг) дээр хайдаг бөгөөд вэб сайтгүй бизнесүүд итгэл төрүүлэх нь бага байдаг. Вэбсайт бол танай компанийн цахим хаяг, борлуулалтын суваг, брэндийн нүүр царай юм.
Вэб сайт ямар давуу талыг танай бизнест өгөх вэ?
1. Борлуулалтаа өсгөх, шинэ хэрэглэгч татах
2. Брэндийн нэр хүнд, итгэлцлийг өсгөх
3. AI болон Google хайлтад илүү дээгүүр гаргах
4. Цаг хугацаа, зардлаа хэмнэх автоматжуулалт
Вэб сайтын нууц нэг хүч бол маш олон ажлыг таны өмннөөс хийж байдаг.
Жишээ нь:
Webstore.mn нь жижиг, дунд бизнесүүдэд зориулсан бэлэн вэб шийдэл юм. Та ямар ч хөгжүүлэлт хийх шаардлагагүйгээр бизнесийн вэбсайтаа богино хугацаанд, хялбархан үүсгэх боломжтой.
Өнөөдөр олон жижиг, дунд бизнесүүд онлайн орчинд бизнесээ тэлэх шаардлагатай болсон ч вэбсайт хийхэд өндөр зардал, цаг хугацаа шаардагддаг, мэргэжлийн хүн хэрэг болдог зэрэг асуудлуудтай тулгардаг. Түүнчлэн, вэбсайттай болсон ч зөв удирдах, борлуулалтаа нэмэгдүүлэх, брэндээ хөгжүүлэх тал дээр мэдлэг дутмаг байдаг нь түгээмэл асуудал.
Webstore.mn-ийн зорилго нь бизнесүүдэд вэбсайтыг зөв ажиллуулж, онлайнаар илүү их бизнесээ өрөгжүүлж, үйлчилгээгэ танилцуулж, борлуулалтын сэжим цуглуулахад нь туслах юм.
Webstore.mn нь жижиг, дунд бизнесүүдэд зориулсан, бэлэн шийдэл бүхий вэб үйлчилгээ бөгөөд уламжлалт вэб хөгжүүлэлтээс дараах давуу талуудтай.
Хямд өртөгтэй: Захиалгат вэбсайтаас хэд дахин бага үнээр зарим тохиолдолд тэрнээс ч илүү вэбтэй болох боломжтой.
Тогтвортой төлбөр: Вэб хөгжүүлэлтийн өндөр зардалгүй, сар бүр эсвэл жил бүр төлөх тогтмол төлбөртэй.
Нэмэлт зардалгүй: Вэбсайтын хостинг, SSL, аюулгүй байдал, шинэчлэлт бүгд үнийн дүнд багтсан тул нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.
Жишээ нь: Бат өөрийн бизнест зориулж вэбсайт хийлгэх бол:
Домэйн, хостинг, SSL [ бүгд тусдаа төлбөртэй ]
Вэб хөгжүүлэлт, засвар үйлчилгээ [ аз таарвал гайгүй юмтай болно үгүй бол хэдэн сар :( ]
Байнгын шинэчлэлт, Аюулгүй байдлын баталгаа гэх мэт жил бүр гарах олон сая төгрөгийн зардлыг Webstore.mn-ээр хэмнэх боломжтой.
Шийдэл бэлэн тул хөгжүүлэлтийн эрсдэлгүй: Шинээр вэб хөгжүүлэх үед үүсдэг системийн алдаа, хөгжүүлэлтийн удаашрал, нэмэлт зардал зэрэг эрсдэл байхгүй. Webstore.mn нь вэбсайтын тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хариуцдаг. Вэб хөгжүүлэлтийн зах зээлд 14+ жил ажиллаж байгаа цөөхөн газруудын нэг болох ГРИЙН СОФТ ХХК ийн бүтээгдэхүүн тул алга болох дампуурах гэх мэт эрсдэл байхгүй.
Дата хамгаалалт, нөөцлөлттэй: Сервер дээр автоматаар нөөцлөгддөг тул вэбсайт доголдох, дата устах эрсдэлгүй.
Шууд ажиллуулах боломжтой: Захиалгат вэб шиг удаан хугацаанд хөгжүүлэлт хийх шаардлагагүй. Домайн холболт хийгээд нэг цагийн дотор л ажиллаж эхлэх боломжтой.
Мэргэжлийн баг хариуцна: Вэбсайтын ажиллагаа, серверийн найдвартай байдал, аюулгүй байдлыг Webstore.mn-ийн туршлагатай баг бүрэн хариуцна.
24/7 серверийн хяналттай: Таны вэбсайтын тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, хамгаалалт Webstore.mn-ийн сервер дээр баталгаатай хангагдана.
Асуудал гарвал шуурхай шийднэ: Хэрэв ямар нэг асуудал гарвал мэргэжлийн баг шуурхай шийдвэрлэх тул та IT хөгжүүлэгч хөлслөх шаардлагагүй.
Админ удирдлагын самбартай: Код бичих шаардлагагүй, хэрэглэгч өөрөө текст, зураг, мэдээллээ хялбархан оруулах боломжтой.
Байнгын шинэчлэлтэй: Webstore.mn нь вэбсайтыг автоматаар шинэчилж, сайжруулдаг тул та хуучирсан вэбтэй болох асуудал гарахгүй.
SEO-д тохируулсан: Webstore.mn-ийн вэбсайтууд Google хайлтад илүү хялбар илрэх SEO тохиргоотой ирдэг.
Хурдан ачааллах: Манай сервер дээр байрлаж байгаа тул хурдны Google PageSpeed болон Core Web Vitals шаардлагыг хангана.
Маркетингийн интеграци: Facebook Pixel, Google Analytics гэх мэт борлуулалтад хэрэгтэй хэрэгслүүдийг суурилуулахад бэлэн.
Форм CRM: Борлуулалтын автоматжуулалт: Вэбсайт дээрх бүртгэл, захиалгын мэдээллийг CRM-тэй холбох боломжтой.
Үйлчилгээний үнэ тайлбарлахаас эхлээд ямар ямар үйлчилгээнүүд нийлж байж вэб сайтын зардал гардаг талаар мэдэх хэрэгтэй.
1. Домэйн нэр – Вэбсайтын хаяг (жишээ нь: www.tanaiweb.mn). ( mn бол 165,000₮ )
2. Хостинг (сервер) – Вэбсайт ажиллах онлайн орчин. ( 200,000₮ + )
3. SSL сертификат – Вэбсайтыг найдвартай, аюулгүй болгох хамгаалалт. ( 190,000₮ + )
4. Вэб хөгжүүлэлт, дизайн – Вэбсайтын бүтэц, загвар, код хөгжүүлэлт. ( 2-3 н саяаас хэдэн 10 сая хүртэл )
5. Бусад гэнэтийн зардлууд - Гэмтэл вирус update гэх мэт (нөхцөл байдлаас хамаарч янз бүр)
Webstore.mn үйлчилгээний үнэ
Загвараас шалтгаалж жилийн: 400,000₮ - 1,000,000₮
Үнийн дүнд дараах зүйлс багтана:
Үнийн саналд багтаагүй зүйлс:
Домэйн нэр холбогдмогц 1 цагийн дотор вэб сайт тань бэлэн болно. Та вэбийнхээ контент (лого, текст, зураг) оруулахад л хангалттай.
Хэрэв танд бэлэн агуулга байхгүй бол хиймэл оюун ухаан ашиглан текст бичүүлж болно. Энэ талаар манайхаас зөвлөгөө аваарай.
Тийм! Webstore.mn-ийн вэбсайтыг та өөрөө засварлаж, удирдах бүрэн боломжтой.
Та вэбсайтаа өөрөө удирдах боломжтой тул нэмэлт хөгжүүлэлт, зардал гарахгүй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол манай баг үргэлж дэмжлэг үзүүлнэ!
Webstore.mn нь таны вэбсайтыг өндөр түвшний аюулгүй байдлаар хангаж, дата хамгаалалтыг бүрэн хариуцна.
SSL сертификаттай (HTTPS хамгаалалт)
Автомат дата нөөцлөлт
Серверийн 24/7 хяналт, хамгаалалт
Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт
Webstore.mn нь таны вэбийг тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллуулахын тулд таны өмнөөс бүх хамгаалалтыг хариуцна.
Webstore.mn-ийн хэрэглэгчид ямар нэг асуудал гарсан тохиолдолд шуурхай тусламж авах боломжтой.
Техникийн дэмжлэг үзүүлэх сувгууд:
Шуурхай шийдэл: